Түгээмэл асуулт
Лизингийн талаар түгээмэл асуултууд
Лизингийн урьдчилгаа хэдэн хувь вэ?
Урьдчилгаа нь сонгосон нөхцлөөс хамааран хамгийн багадаа 5%-10% байна. Тодорхой нөхцлөөр 5% урьдчилгаагаар авах боломжтой.
Лизингийн хугацаа хэдэн жил байх вэ?
Лизингийн хугацаа 12 сараас 96 сар (8 жил) хүртэл сунгах боломжтой. Урт хугацаа сонгосноор сарын төлбөр буурна.
Сарын хүү хэд вэ?
Сарын хүү 2.1%-2.8% хооронд, сонгосон багц болон урьдчилгааны хэмжээнээс хамаарна.
FICO оноо гэж юу вэ, яагаад чухал вэ?
FICO оноо нь таны зээлийн түүх, төлбөрийн чадварыг илэрхийлэх үзүүлэлт юм. Оноо өндөр байх тусам таатай хүү, өндөр зээлийн эрх санал болгоно. Та FICO оноог E-mongolia-н үйлчилгээ хэсгээс "Зээлжих зэрэглэлийн оноо" гэж хайн авна.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Иргэний үнэмлэх, FICO оноо, НДШ лавлагаа эсвэл сүүлийн 6 сарын дансны дэлгэрэнгүй хуулга, оршин суугаа хаягийн мэдээлэл шаардлагатай. Манай ажилтан танд тохирсон бүрэн жагсаалтыг гаргаж өгнө.
Зөвшөөрөл хэр хурдан гарах вэ?
Бичиг баримт бүрэн бол цахим судалгаа ихэвчлэн 24 цагийн дотор урьдчилсан хариу мэдэгдэнэ.